Хая, гэхдээ бүү бууж өг !
Saturday, December 22, 2012
амхи татах “тачаангуй” биш!
Эрүүл мэнд | 2011 / 08 / 24
"Олон бүсгүйчүүд өөрсдийгөө “идэвхгүй” тамхичин гэж цоллодог. Гэвч тэд ингэлээ гээд хэнийг хуурах билээ?"
Хар өнгийн өндөр өсгийнүүд, ягаан уруулнууд, дэрвийсэн урт сормууснууд, үнэтэй сүрчигнүүдийн холилдсон “үнэр”-нүүд , товчхондоо тойрч суусан цэцэг шиг сайхан хүүхнүүд. Тэдний дундах амтат яриа хэсэг үргэлжилсний дараа нэг нь цүнхнийхээ урд талын халааснаас “Эрүүл мэндэд хортой” гэсэн бичигтэй дөрвөлжин хайрцгийг гаргаж ирээд, дотроос нь нэг янжуур сугалж авчихаад бусаддаа санал болгоно. “Алив, надад хурдан нэгийг...” Зарим нь цөлд явж байгаад балга усны бараа харсан мэт баярлаж орхино. Харин үлдсэн нь эхэндээ авахгүй боловч хэсэг хугацааны дараа тэсгэл алдах юм уу, хажуудах бүсгүйнхээ асаасан тамхинаас сорж эхэлнэ. “Яахав дээ, хааяа л татдаг юм чинь...” гэж өөртөө зөвшөөрөл олгосоор байгаа ийм бүсгүйчүүд өөрсдийгөө “идэвхгүй тамхичин” хэмээн цоллодог. Гэхдээ арай бага татдаг учраас байнга татдаг эмэгтэйгээс “хамаагүй дээр” гэж бодсноороо өөрөөсөө өөр хэнийг хуурна гэж?
Дээрхтэй адил дүр зураг зоогийн газар, pub, café, үйлчилгээний газруудын амралтын өрөө гээд тодруулбал сул чөлөөтэй газар болгоноор харагдах болсон цаг хэдийнээс вэ? Дэлхий дээрх 1 тэрбум тамхичдын 20 хувь нь буюу 200 сая нь эмэгтэйчүүд байдаг аж. Хамгийн хачирхалтай нь эрэгтэй тамхичдын тоо жил ирэх тусам аажмаар багасч байгаа бол, эмэгтэй тамхичдын тоо аажмаар өссөөр байгаа явдал юм. 2010 онд Эрүүл Мэндийн Газараас мэдэгдсэнээр Монголд бүсгүйчүүд тамхи татах нь 2009 оныхоос 1,1 хувиар нэмэгдсэн байжээ. Өөрөөр хэлвэл хуруундаа тамхи хавчуулж сорчихоод, утааг нь донжтой үлээх аюултай “моод” бидний дунд бий болоод байна.
Ялангуяа 2011 оны байдлаар өсвөр насны охидын дунд бие биенээ дуурайж тамхинд орох явдал маш түгээмэл байгааг Эрүүл мэндийн яамны мэргэжлийн хүмүүс баталжээ. Тэдний гаргасан судалгаагаар 15-64 насны эмэгтэйчүүдийн 6.9 хувь, харин 13-15 насны охидын 13.3 хувь нь тамхи татдаг юм байна. Энэ нь дунд сургуулийн охид насанд хүрсэн эмэгтэйчүүдээс тамхины хэрэглээгээрээ хоёр дахин их байгаа гэсэн үг юм. Энэ тоо цаашид ч өсөх магадлал өндөр байгаа нь аймшигтай юм.
Өнгөрсөн жилийн 5-дугаар сарын 31-ний өдрийг "Охид, эмэгтэйчүүдийг тамхины хор хөнөө¬лөөс сэргийлье" уриан дор зохион байгуулж, хирэндээ л олон үйл ажиллагааг явуулсан боловч төдийлөн нэмэр болоогүй. Угаас янжуурын хайрцаг болгон дээрх “хортой” гэсэн бичиг, олон нийтийн газар байрлуулсан харласан уушигны зурагнууд хүртэл “тусыг өгөх”-өө больсон нь харамсалтай. Тамхины хор хөнөөлийн талаар нийгэм “2+2=4” шиг л сайн мэддэг болчихсон хирнэ яагаад “цагаан хүзүүтэй алуурчин”-ы “рейтинг” эмэгтэйчүүдийн дунд өссөөр байна вэ?
Охид бүсгүйчүүдийн тамхи татаж эхэлдэг ба, эхэлсэн хойноо гарч чаддаггүйн хэд хэдэн шалтгаан тогтоогдоод байна. Гэвч тэдгээр шалтгаанууд нь бүгд амнаас ам дамжиж зохиогдсон, хий хоосон “үлгэр” төдий зүйл гэдгийг мэдүүштэй.
Нэгт, чамирхах оролдлого. Үүнийг “Таалагдах гэсэн оролдлого” ч гэж нэрлэж болох юм. Бүсгүйчүүдийн дотроос тачаангуй, хээнцэр харагдах хүсэл нь хатгаснаас болж тамхинд орох явдал хамгийн түгээмэл аж. Нарийхан янжуур, туяхан хуруу хоёр хослохоороо эмэгтэй хүнийг эрээ цээргүй харагдуулдаг гэж итгэснээс тэр. Түүнээс гадна олон охид царайлаг сайхан залуусын анхаарлыг татахын тулд тамхинд ордог гэсэн хачирхмаар шалтгаан гараад иржээ. Үнэхээр эрчүүдийн нүдэнд тамхи татаж байгаа эмэгтэй секси харагддаг юм болов уу?
Бид 100 эрэгтэй хүнээс “Тамхи татаж байгаа эмэгтэй хүн секси харагддаг гэдэгтэй санал нийлэх үү?” гэсэн асуултын дор судалгаа явуулахад 68 нь буюу дийлэнх нь “Огт үгүй” гэж хариулсан нь бидний өөрсдийн бий болгосон хуурамч онолыг няцаах хангалттай үндэслэл болж байна. Харин 17 нь “Тухайн нөхцөл байдлаас шалтгаална”, үлдсэн 15 нь “Тийм” гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн “Тамхи татаж байгаа эмэгтэй хүний талаар ямар ойлголттой үлдэх вэ?” гэсэн асуултанд тэдний 58 нь “Яахаас ч буцахгүй бүсгүй гэж бодохоос өөр аргагүй” хэмээсэн юм. Мөн өөртөө итгэлгүй зарим бүсгүйчүүд найз нөхдийн хүрээллээ тэлж, олны анхаарлыг татдаг хүмүүстэй найзлан, тэдэнтэй хамт байхын тулд тамхинд ордог гэжээ. Хамгийн гайхмаар нь биеэ зөв авч явах, үргэлж инээмсэглэх гээд өөртөө итгэлтэй, секси харагдаж болох энгийн бөгөөд гэм хоргүй заль маш олон байхад заавал эрүүл мэндээ золих аргаар бүрэг ичимхий байдлаа нуун далдлах гэж оролдож байгаа явдал юм.
Хоёр дахь том шалтгаан нь жингээ барихын тулд тамхинд орж байгаа бүсгүйчүүд тоо томшгүй байгаа аж. Түүнээс гадна аль хэдийн тамхи татдаг эмэгтэй тамхинаас гарчихвал маш их жин нэмнэ гэсэн айдсаас болоод хорт зуршлаа таягдан хаяж чаддаггүй юм байна. Тамхи нь хоолны дуршил бууруулж, тодорхой хэмжээгээр жин хасдаг нь үнэн боловч энэ нь зөвхөн таны биеийг хордуулж байгаагийн л нэг шинж тэмдэг гэдгийг бүсгүйчүүд ойлгох нь зүйтэй. Бидний сайхан бүсгүйн тухай бодит биш төсөөлөл, хэзээ ч зогсохоо мэддэггүй турах хүсэл маань ч үүнд нөлөөтэй. Хэдхэн кг хасахын төлөө бүх биеэ хордуулах замыг сонгох тийм ухаангүй үйлдэл бүсгүйчүүдийн минь дундаас гарч байгаа нь харуусмаар.
Тамхиа зоригтой хугалах итгэлийг өгөхийн тулд яах ёстой вэ? Үнэнтэй нүүр тулцгаая, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол бууж өгөх чадвараар бага байдаг учраас нэгэнт никотиноос хамааралтай болсон бүсгүй тамхинаас гарах хэцүү байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна. Гэвч бидний эргэн тойронд өөрийгөө ялж чадсан бахархалт түүхтэй бүсгүйчүүд олон байгаа нь “аврал” юм. Гоолингоогийн тамхинаас гарч чадсан нэгэн уншигч ийн ярьж байна:
“Намайг С гэдэг. Би 26 настай. Гэр бүлтэй, 5 настай нэг хүүтэй. Би анх 17 настайгаасаа тамхи татаж эхлээд, жилийн өмнө бүр мөсөн гарсан. Нэг л өдөр надад тамхины боол болоод байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Миний амьдралын нэг ч өдөр тамхигүйгээр өнгөрч чадахаа больчихсон байлаа. Нөхөр маань архи тамхины алийг нь ч хэрэглэдэггүй болохоор надад уурлаж, хааяа нэг муу тамхинаас болж хэрүүл хүртэл үүсдэг байсан юм. Нөхөр маань сүүлдээ үснээс чинь тамхи үнэртээд байна гээд тэвэрч унтахаа больж, намайг анх танилцсан үеээсээ 2, 3 дахин хөгшин харагдаж байна гэж зэмлэдэг болсон.Тэрнээс гадна хүүхэд маань нэг удаа миний тамхинаас нэгийг аваад амандаа зууж байхыг нь би харсан юм, тэгээд л тэр мөчөөс хойш бяцхан үрээ хамгаалах хүсэл намайг тамхинаас гарахад тус болсон. Би өмнө нь аажмаар тамхины хэрэглээгээ багасгах замаар гарах гэж оролдож байсан, гэхдээ нэмэр болж байгаагүй юм. Тамхийг маш ихээр үзэн яддаг болсныхоо дараа би нэг өдөр сонгож аваад л, түүнээс хойш огт татахгүй гэж өөртөө ам тангараг өгсөн. Бас уулзахаараа нийлж тамхи татдаг найз бүсгүйчүүдтэйгээ уулзахаа багасгаж, тэдэнтэй тааралдах үедээ тамхи татахыг хориглосон зоогийн газар луу дагуулж орохыг хичээдэг болсон. Эхэндээ мэдээж хэцүү байсан, дэлгүүрээс тамхи авахаар түрийвчээ гарах гээд байвал би миний сорсон утаа болгон уушиг луу уминь ороод хар бүрхүүл үүсгэж байгаагаар төсөөлж өөрийгөө болиулдаг болсон юм. 6 сарын дараа гэхэд л би тамхи татах тухай бодохоо ч больсон, тамхи татаж байгаа хүнийг хажуугаар ч зүгээр өнгөрдөг болж чадсан. Жаахан л тэвчээр гаргачихвал, хүнд үеийг нь даван туулж өөртэйгөө тэмцэж чадвал болдоггүй юм гэж байдаггүй юм байна лээ.”
Энэ хүчирхэг эмэгтэй өөртэйгөө тулалдаад дийлж чадсан байна. Та ч бас чадна. “Одоо л биш бол хэзээ ч биш” гэдэг үгийг санаж яг одоо цүнхэндээ байгаа тамхинуудыг хогийн сав руу хийгтүн. Нэгхэн тамхи таныг умайн хүзүүний хорт хавдар, үргүйдэл, зүрхний шигдээс, хөхний хорт хавдар луу нэг алхмаар ойртуулж байгаа гээд төсөөлөөд үз дээ. Тамхины хор нь биеэр нэг хэрсэн хэдэн мянган нарийн судсуудыг агшаадаг учраас тухайн хэсэг газрыг цусан хангамжгүй болгож орхидогт хамаг учир оршино.
Хацар гоо охидынхоо улаа бутарсан царайг харласан зэвхий өнгөтэй болгочихгүйн тулд, тэднийг хамгаалахын төлөө, улсаа сайхан өнгөөр нь дутаахгүйн төлөө төрийн хичээл зүтгэл ч бас дэм болно гэдгийг дурдахгүй байж болохгүй нь. Тамхи татахыг хориглосон орчинг олноор нь бий болгож, тамхины эсрэг эмчилгээний курсуудыг байгуулан, “smoking fetish” хэмээн нэрлэгддэг тамхи татаж байгаа эмэгтэй хүний эротик дүр төрхтэй зураг, дэлгэцийн бүтээлүүдийг хориглох нь хэдийнэ аваад байгаа арга хэмжээнүүдэд түлхэц болж чадах юм
Friday, December 21, 2012
МУ-ын ерөнхийлөгч Элбэгдорж тамхичин
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нь олон жилийн турш тамхи татаж байгаа архаг тамхичин гэнэ. Түүний тамхи татаж буй зураг нь папарацийн дуранд өртсөн боловч тус зургийг олон нийтэд тараах, хэвлэл мэдээллээр цацахыг хориглосон байна. Тэрээр MILDSEVEN-ий үнэнч хэрэглэгч гэнэ.
Thursday, November 15, 2012
Saturday, November 3, 2012
Friday, November 2, 2012
Нийтлэгдсэн: 2 Dec, 2011 өдөр 11:27 Эрүүл Монгол хүн | Үзсэн 2,749 уншигдсан удаа | Сэтгэгдэлгүй
-Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодис юм.
Нөгөөтэйгүүр:
-Сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай хэрэглээний бүтээгдэхүүнийг хэлнэ.
Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эрдэмтэд бүр 1920-иод оноос тамхи таталт хорт хавдартай холбоотой…
Subscribe to:
Posts (Atom)